Sunday, May 24, 2026

“Эйр Индиа” компанийн онгоц “Чингис хаан” нисэх буудалд ослын буулт хийжээ

Date:

2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско – Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан “Эйр Индиа” компанийн AIC174 дуудлагатай “Боеинг-777” маягийн агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайн LETBI агаарын хаалгаар орон нутгийн цагаар 18:54 цагт орж ирсэн байна. Тус нислэг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс ойролцоогоор 10 минутын өмнө нисэх баг ОХУ-ын Эрхүү нислэгийн удирдлагын төвд техникийн шалтгааны улмаас Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух шийдвэр гаргаснаа мэдэгджээ.

Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, шуурхай ажиллагаагаар нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ. Энэ үеэр агаарт түлш юүлэх зааварчилгаа өгч, нислэгийг хамгийн богино хугацаанд аюулгүй газардуулах удирдлага үйлчилгээг амжилттай үзүүлэн үүний үр дүнд уг нислэг орон нутгийн цагаар 19:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд аюулгүй газардсан байна. Энэхүү тохиолдол нь Монгол Улсын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын шуурхай ажиллагаа, мэргэжлийн ур чадварын чадамжийг дахин нотолсон үйл явдал болжээ.

“Эйр Индиа” компанийн AIC174 дүгээр нислэгийн 245 зорчигчийг “New Delhi” олон улсын нисэх буудалд хүргэхээр өнөө орой буюу 2025.11.04-ний өдөр нэмэлт нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорихоор төлөвлөгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...