Sunday, May 24, 2026

“Нэгдүгээр тойрог зам”-ын төслийн тендерийн 11 дүгээр сарын сарын 10-нд нээнэ

Date:

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендэрийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу EPC+F (Engineering, Procurement, Construction and Financing) хэлбэрээр зарлажээ. Энэ хүрээнд тендерт шалгарсан гүйцэтгэгч компани нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт болон санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэйгээр ажиллах юм. Төслийн нээлттэй тендерийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээхээр ажиллаж байна. 

Нэгдүгээр тойрог замын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс далангийн урт 13.679 км, гүүрний урт 9 км байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд бусаар нийт 14160 ажлын байр бий болж байнгын 3540 ажлын байр бий болох төдийгүй 3000 яндан буурах урьдчилсан тооцоо гарсан байна. 

Тойрог зам нь нийтийн тээвэр, явган хүний зам болон дугуйн замын сүлжээг уялдуулах, ногоон байгууламж нэмэх, шинэ эдийн засгийн бүс үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...