Sunday, May 24, 2026

“Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье” гэдэг томъёоллоор санал хураалгах ёстой

Date:

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэж, санал хураав. Ингэхдээ санал хураах томъёоллоо буруу гаргасан нь маргаан үүсгэж, МАН-ын бүлгийн зарим гишүүн үүнийг эсэргүүцэн мэдэгдэл хийв. Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй” гэдэг томъёолол яагаад буруу вэ. Энэ талаар хуульчид дараах тайлбарыг өгчээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд зөвхөн сонсох бөгөөд хэлэлцэхгүй.

Харин УИХ-ын зарим гишүүдээс албан ёсоор тавьсан санал болох Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгах учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 64, түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд огцорно, дэмжээгүй тохиолдолд шийдвэр гарахгүй.

УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус хуульчилсныг анхаарах шаардлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...