Wednesday, October 29, 2025

Эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ

Date:

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгжих боломжоор нь үнэлж, эрэмбэлж тэргүүн ээлжид хэрэгжүүлэх болон санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэл шаардлагатай төслүүдийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын баримталж буй “Шинэ Итгэл-Шинэтгэл” бодлогын хүрээнд 

1. Эдийн  засгийн бүтцийн шинэчлэл;

2. Эрчим хүчний шинэчлэл;

3. Бүсчилсэн хөгжил;

4. Ногоон хөгжил;

5. Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан чиглэлд нийт 149 төсөл, хөтөлбөрийг ангилжээ. 149 төслөөс 22 төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 54 төслийн ТЭЗҮ хийгдээгүй байгааг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Экспорт, гадаад худалдааг дэмжих төслүүд, эрчим хүчний төслүүд болон аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, эдийн засгийг төрөлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, ажлын байр нэмэгдүүлж, шинээр бий болгох, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх ач холбогдол бүхий чухал ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...