Sunday, May 24, 2026

Стратегийн ордыг эзэмшигч хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгч 198 удаа шилжсэн нь татвараас зайлсхийсэн мэх байж мэднэ гэлээ

Date:

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан болжээ.

Хуралдаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар, Үндэсний геологийн албанаас мэдээлэл хийж, санал солилцсон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн стратегийн ач холбогдол бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч 41 хуулийн этгээдийн 83 тусгай зөвшөөрөл тус бүр дээр хяналт шалгалт хийж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн бүрдүүлбэр, эцсийн өмчлөгчийн шилжилт хөдөлгөөн, ашигт малтмалыг экспортод гаргасан хэмжээ, татвар төлөлт, шүүхийн маргаан, байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт болон ордуудын хил хязгаар тогтоох зэрэг асуудлууд дээр нарийвчлан үзлэг шалгалтыг хийж, мэдээлэл цуглуулан дүгнэлт гарган ажиллаж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагаас хийж буй мэдээллээр хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгч 198 удаа шилжсэн талаар дурдсан нь татвараас зайлсхийж байгаа асуудал байж болзошгүй талаар дурджээ. Мөн тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгээгүй, байгаль орчны үнэлгээ таван жил тутамд хийлгээгүй, нөхөн сэргээлтийн мөнгөө тусгай дансанд байршуулаагүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа талаар танилцуулсан байна.

Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхийгазрын ажлын хэсгийн төлөөлөл хамтран тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн хийхдээ татвараа бүрэн төлсөн эсэх талаарх дүгнэлт гаргах, мөн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хуулийн этгээдээс олборлосон ашигт малтмалыг экспортолсон дүн мэдээгүндэслэн гааль, татвар, цагдаагийн байгууллагаас нэгдсэн тулгалтыг хийж, олборлосон, татвар төлсөн,хилээр гаргасан тоо баримт хоорондоо нийцэж байгаа эсэхээр дүгнэлт гаргах талаар чиглэл өгчээ.

Түүнчлэн стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа зарим хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй, хугацаа хоцроосон зэрэг зөрчлийн мэдээлэл байгаа тул энэ талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт, саналын хамт дараагийн ажлын хэсгийн хурал дээр танилцуулах үүрэг өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...