НОГООН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШИНЭ ХУУДАС НЭЭГДЛЭЭ
Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг барилгын салбарт бүрэн уялдуулах шинэ үеийн технологи болох BIPV (Building-Integrated Photovoltaics) Манай Улсад албан ёсоор нэвтэрч байна.
BIB Discovery ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн BIPV технологийг Монгол Улсад онцгой эрхтэйгээр нэвтрүүлж, Монголбанк, МУ-ын Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкны салбарынхантай хамтран, ногоон зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, айл өрх бүрт бие даасан эрчим хүчний шийдлийг хүргэж үйлчлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэ удаагийн арга хэмжээг Монголбанк, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Ногоон таксономийн шаардлага хангасан ногоон барилга, ногоон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд нь шаардлагатай технологийн шийдлээр хангах, ногоон бүтээгдэхүүн хөгжүүлэхээр хамтран ажиллана.
Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо нь салбарын эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Санхүү, банкны эмэгтэйчүүдийг нэгтгэн, банкны салбарынхантай хамтран ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээр, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг үндэсний зорилго, зорилтод хувь нэмэр болох үүднээс ногоон барилга, ногоон зээлийн хүртээмж нэмэгдэж, эрчим хүчний хэрэглээ буурч, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өсөх замаар Монгол Улсын үндэсний ногоон хөгжлийн зорилго, зорилтод бодитой хувь нэмэр оруулах, хүлэмжийн хийн ялгарал багасаж, агаарын бохирдол буурахад хувь нэмэр оруулахаар ажилладаг.
BIPV гэж юу вэ?
BIPV нь энгийнээр тайлбарлахад нарны энерги,гэрэл гэгээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг барилгын материал юм. Цонх, дээвэр, фасад гэх мэт барилгын үндсэн материал нь өөрөө цахилгаан үүсгэх чадвартай болж, шууд утгаараа эрчим хүчний хэрэглээг хангахболомж бүрдүүлдэг шинэ үеийн технологи юм.
Монгол Улсад нэвтрүүлэх стратеги ба санхүүжилт
Монгол Улсын Засгийн газар, Green Climate Fund зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтотбайгууллагуудаас санхүүжилт татан төвлөрүүлсэн.
Энэхүү санхүүжилтээр:
Арилжааны банкуудаар дамжуулан BIPV суурилуулсан ногоон барилгын төслүүдэд зээл олгож, цаашлаад иргэдэд зориулсан бага хүүтэй ногоон ипотекийн зээлийг гаргах, барилгын компаниудад зориулсан цогц дэмжлэг үзүүлэх юм.
Иргэдэд нээгдэх шинэ боломжууд
• Өөрийн байрандаа цахилгаан үйлдвэрлэх боломжтой болно.
• Эрчим хүчний төлбөрийг тэг болгох боломж үүснэ. /Zero Bill/
• Ногоон зээл, ипотекийн тусгай нөхцөлтэй хөнгөлөлт эдэлнэ.
• “Тогтвортой хэрэглэгч” статустай болох ба карбон кредит хүртэх боломж нээгдэнэ.
Барилгын компаниудад нээгдэх хөшүүргүүд
• BIPV технологи нэвтрүүлснээр барилгын төслийн уур амьсгалын шалгуурт нийцнэ.
• Гадаад, дотоодын санхүүжилт татах боломж нэмэгдэнэ.
• “Ногоон барилга” гэрчилгээ авахад илүү хялбар болно.
• Эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлыг бүрдүүлсэн ухаалаг орон сууц хөгжүүлэх боломж бүрдэнэ.
• Карбон кредитийг бий болгож дэлхийн зах зээлээс хувь хүртэх боломж бүрдэнэ.
Ногоон хөгжлийн бодлоготой нийцэж буй томоохон алхам
BIPV технологийн нэвтрэлт нь:
• Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого.
• Парисын хэлэлцээрийн Үндэсний зорилтот хувь нэмэр (NDC) оруулна.
• Ногоон таксономи болон тогтвортой санхүүгийнүзүүлэлт
зэрэг стратегийн баримт бичгүүдэд туссан зорилтуудтай бүрэн уялдаж байна.
Мэдээлэл өгөх байгууллага
BIB Discovery, Energy ХХК
Facebook: BIPV Mongolia – BIB
Утас: 99904380, 72442108