Monday, October 12, 2026

Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо

Date:

Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.

  • Баянгол дүүргийн SK клубийн тамирчид А хэсгээс шалгарч алтан медаль,
    Сүхбаатар дүүргийн Demons клубийн тамирчид мөнгөн медаль,
    Нийслэлийн Peak клубийн баг тамирчид Б хэсгээс шалгарч хүрэл медаль хүртлээ.

Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд боллоо. Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандууллаа. Шинэ тутам хөгжиж буй тийболын спортоор хичээллэдэг нийт тамирчдадаа баяр хүргэе. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...