Monday, October 12, 2026

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлав. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцуулсан байна.

  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна.
  • Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна, тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй зэрэг мэдээллийг албан тушаалтнууд өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...