Monday, October 12, 2026

Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурманд оруулжээ

Date:

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Бөхөө”, “Гурван цагаан толгой” гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ.

Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Шоргоолж, Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын Орос даваа гэх газар гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан байна.

Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...