Sunday, November 24, 2024

С.Лавров: 2020 онд ОХУ, БНХАУ-ын харилцаанаас их зүйл хүлээхгүй

Date:

Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд, ОХУ-ын ГХЯ мэдэгдэл нийтэлж, Оросын гадаад хэргийн сайд Лавров ирэх оны Орос, Америкийн харилцааны хэтийн төлөвийн талаар хэлэхдээ: Оросын тал үүнд ажил хэрэгч байр суурьтай хандаж, хоёр орны харилцаанд илүү өндөр найдлага тавихгүй гэжээ. Лавров мөн өдөр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, Орос, Америк хоёр талын Вашингтоны уулзалтын тухай хэлэхдээ: Хоёр тал уулзалтаар олон улсын чухал асуудлаар гүнзгий зөвшилцсөн. Трампын засгийн газрын Оростой хийх хамтын ажиллагааг Оросын тал бодит үйл ажиллагаа, бүтээлч үйлдлээр шийднэ. Америкийн дотоодын улс төрийн байдал, сонгуулиас болж сөрөг үзэл баримтлалтай улс төрчид, сонгуулийн үйл ажиллагаанд Оросыг эсэргүүцэн, улс төрд ашиглахыг үгүйсгэхгүй. Хэрэв АНУ цаашид найрсаг бус арга хэмжээ авбал Оросын тал ч хариу барих болно гэжээ. Орос, Америк хоёр орон 2010 онд гарын үсэг зурсан “Стратегийн зэвсгийг бууруулах шинэ гэрээ”-ний хүчин төгөлдөр байх хугацаа 2021 онд дуусна. Тус гэрээ Орос, Америк хоёр оронд байрлуулсан цөмийн цэцэнгт хошууны тоог бууруулах зорилготой юм. “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ” хүчингүй болсны дараа тус гэрээ хоёр орон хоорондын цорын ганц зэвсэглэлийг бууруулах гэрээ болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...