Sunday, November 24, 2024

Нэгдүгээр сарын башёд 13 монгол сэкитори хүч үзнэ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансаа өчигдөр гарчээ. Ирэх нэгдүгээр сард макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлнэ. Макүүчи зиндааны баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх юм. Озэки Такакэйшо, Гойэдо, сэкивакэ Асанояма, Такаясу, комүсүби Аби, Дайэшо нар их аваргуудын араас эрэмбэлэгджээ. Маэгаширагийн зүүн жигүүрийг Эндо, баруун жигүүрийг Мёогирюү тэргүүлэхээр болсон байна. Манай сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн гурваас эрэмбэлэгджээ. Ирэх сард хоёр монгол сүмоч жюүрёогоос макүүчид дэвшин барилдахаар болсон байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын кюүшюү башёд жюүрёог тэргүүлэн барилдсан Азүмарү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн ирэх оны эхний башёд жюүрёогийн баруун жигүүрийг Чиёошима Г.Мөнхсайхан тэргүүлэх бол Миторюү Б.Төрболд жюүрёогийн баруун жигүүрийн дөрөв, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүрийн тавд, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн долоод, Кёокүшюхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн ес, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ баруун жигүүрийн 13-т, Хоошорюү С.Бямбасүрэн зүүн жигүүрийн 14-т, Сакигакэ Я.Баттүшиг зүүн жигүүрийн 14-т тус тус эрэмбэлэгджээ. Ийнхүү жюүрёо зиндаанд барилдах 28 бөхийн 8 нь монгол сүмоч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...