Sunday, May 24, 2026

УИХ-ын сонгуулийг ажигласан дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцжээ

Date:

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-ын Сонгуулийн зөвлөх Горан Петров, Ксения Дашутина нарыг өнөөдөр (2025.06.17) хүлээн авч уулзжээ.
Ардчилсан институт хүний эрхийн газраас 30 улсын 199 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглаж дүгнэлт, зөвлөмжөө ирүүлсэн юм байна. Уг дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэй ажиглаж, үнэтэй зөвлөмж өгдөгт Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд “Танай байгууллагын дүгнэлт, зөвлөмж хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон зохион байгуулалтын үйл ажиллагаагаа сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль ажигласан дүгнэлт, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна” гэжээ.
Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-ын Сонгуулийн зөвлөх Горан Петров “Сонгуулийн зохион байгуулалт болон нээлттэй, ил тод байдлыг хангах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох чиглэлд танай байгууллага мэргэжлийн түвшинд маш сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Оролцогч талууд сонгуулийн байгууллагадаа итгэл хүлээлгэдэг гэж ажиглагчид дүгнэсэн. Хууль тогтоомж боловсронгуй болгох, сонгуулийн анхан шатны байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах зөвлөмжийг дүгнэлтээ тусгасан” гээд сонгууль хууль тогтоомжид тусгайлан дүн шинжилгээ хийх боломжтойгоо онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...