Monday, July 13, 2026

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран БНЭУ-ын сонгуулийн комиссын дарга Шри Гянеш Кумартай уулзлаа

Date:

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-ийн гишүүн орнуудын “Сонгуулийн шударга байдал” олон улсын бага хурал (2025.06.10-06.11)-д оролцохоор Шведийн хаант улсад ажиллаж байгаа юм.

Олон улсын хурал эхлэхийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Сонгуулийн комиссын дарга Шри Гянеш Кумартай уулзжээ.

Уулзалтын эхэнд Сонгуулийн комиссын даргаар томилогдсон ноён Шри Гянеш Кумарт баяр хүргэжээ. Мөн Энэтхэгийн Сонгуулийн комисс Азийн сонгуулийн байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг ахлах болсонд баяр хүргэж, амжилт хүссэн байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо БНЭУ-ын Сонгуулийн комисстой 2022 онд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаас хойш сонгууль ажиглах, харилцан туршлага судлах болон сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцолж.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв БНЭУ-ын Сонгуулийн комиссын дэргэдэх Олон Улсын ардчилал, сонгуулийн менежментийн хүрээлэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооны дарга илэрхийллээ. Мөн сонгуулийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг энэхүү уулзалтаар ярилцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...