Monday, October 12, 2026

Монголд анх удаа тусгай хэрэгцээт 120 хүүхэд кино үзлээ

Date:

“Алдагдсан өдрүүд” киног хүүхдүүдэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан  05 дугаар сарын 29-ний өдөр “Тэнгис” кино театрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс санаачлан, Кино урлагийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр бүтээгдсэн найруулагч Б.Гарамхандын бүтээл “Алдагдсан өдрүүд” уран сайхны киног монгол хадмал бичиг бүхий хүртээмжтэй хэлбэрээр толилуулжээ.

Энэхүү үзвэр үйлчилгээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэх, оюуны болон сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, кино урлагийн тэгш хүртээмжийн биелэл болгох, гоо зүйн боловсрол олгох зорилгын дор зохион байгуулагдсан юм.

Тэдний дунд анх удаа кинотеатр орж үзэж байгаа бэргэж, хургасан, байнгын асаргаанд байдаг хэвтрийн гээд өөр хоорондоо ялгаатай хүүхдүүд хүрэлцэн ирсэн нь зохион байгуулагчдын сэтгэлийг хөндөөд авлаа. Өөр өөрийнхөөрөө оршин байгаа үр хүүхдүүдийн далд мэдрэмж, чадварыг асаахад чухал үйл явдал боллоо хэмээн эцэг эх асран халамжлагчид нь сэтгэл нь хөдөлж байна.

Хамтран ажилласан найруулагч Б.Гарамханд, Кино урлагийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, “Тэнгис” кино театрын хамт олонд хүүхдүүд талархал илэрхийлж, киноныхоо үзэгдэл бүр дээр дуу алдан шагширч, дахин уулзалдахаа ч товлон,  алга ташилтаар талархлаа илэрхийлсээр л байлаа.   

Хүүхдүүдийг зайрмаг, ундаа, амтат эрдэ шишээр дайлсан “Айсмарк” ХХК,  “Буян дэлгэрэг” группын хамт олонд ажлын амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...