Sunday, June 8, 2025

“Зөөлөн хот 2025” фестиваль боллоо

Date:

“Мэгүүн медиа” группээс санаачлан “20 минутын хот Үндэсний хороо”, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран “Зөөлөн хот 2025” фестивалийг зохион байгууллаа. Хотын иргэдийн ойлголтыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон иргэд хамтдаа илүү зөөлөн, сайхан хотыг бүтээх зорилгоор анх удаа зохион байгуулагдсан

тус фестивальд хот төлөвлөлт, барилга, архитекторын салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонирхсон иргэд, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов. Фестиваль үндсэн арга хэмжээ болон үзэсгэлэнгийн хэсэгтэй зохион байгуулагдсан юм.

Үндсэн арга хэмжээний  эхний хэсэгт хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүдийг тавьсан. Илтгэлүүдийн үеэр Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг харуулсан видео контентуудыг хуваалсан юм. Фестивалийн хоёрдугаар хэсэг буюу оргил үйл ажиллагаа нь мастер класс лекц байлаа.Энэ бол Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор, Швед улсын иргэн Дэвид Симийн “Зөөлөн хот” сэдэвт лекц байв.

Трэбээр “Зөөлөн хот” фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж ийнхүү хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцав.

Фестивалийн үзэсгэлэнгийн хэсэгт хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтрагч байгууллагууд шинэ технологи, үйлчилгээнийхээ талаар шинэ мэдээллүүдийг олон нийтэд хүргэсэн юм.

“Зөөлөн хот” фестивалийн хүндэт зочин, “Зөөлөн хот” номын зохиогч, Швед Улсын архитектор, хот төлөвлөгч Дэвид Сим  “20 минутын хот” Үндэсний хорооны удирдлага, ажлын албаныхантай уулзаж, “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх явцын талаар санал солилцож, туршлага хуваалцжээ. Мөн тэрбээр “Сити” дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, өөрийн бичсэн “Зөөлөн хот” ном болон хот төлөвлөлт, архитектурын талаар ярилцаж, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагналыг “Улирал ба зохиолч” сэтгүүлд олголоо

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын...