Thursday, November 21, 2024

Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ

Date:

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа.

ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

Монгол Улсад орчин үеийн хөгжмийн эстрад, жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон үеэс үед дуурсах бүтээлүүд бүхий 1981 онд гаргасан Баянмонгол пянз, 2019 онд гаргасан Баянмонгол-50 жил пянз туурвиж, эгнээнээс нь төрсөн олон арван авьяас билэгт уран бүтээлчид нь эстрад жазз хөгжмийн 50 жилийн түүхэнд, онцгой гавьяа байгуулсан улсын филармонийн Баянмонгол чуулгын үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвил, хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тус чуулгын төлөөлөл болох

Хөгжмийн зохиолч, гитарчин Самбуугийн Баатарсүх,
Хөгжмийн зохиолч, удирдаач Бадамдоржийн Ганбат,
Саксфон хөгжимчин Лхагважавын Сүхбаатар,
Дууны инженер Дондойн Гантөмөр,
Тромбон хөгжимчин Адъшаагийн Хишигдорж,
Удирдаач Бадамхандын Нямдорж,
Дуучин Хайдавын Төмөрбаатар,
Удирдаач Сугарын Саруул-Од нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянмонгол чуулгын уран бүтээлчдэд Төрийн соёрхол хүртээж, баяр хүргэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...