Monday, June 9, 2025

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Date:

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулсан байна. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцжээ.

Тусгай замын автобусны /BRT/ төслийн захирал Т.Чинбатаас төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Судалгааны ажил одоогийн байдлаар 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд зураг төсөл үргэлжилж байна. Өнөөдрийн төслийн уулзалтад Засгийн газрын харьяа яам, агентлагууд, мөн нийслэлийн холбогдох газрууд оролцож, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл солилцлоо” хэмээв.

“Far East Mobility” компанийн гүйцэтгэх захирал Карл Фьеллстром “Тусгай замын автобусны зураг төслийг манай баг боловсруулж байна. Бидний хувьд тусгай замын автобусны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг олон улсад ажилласан туршлагатай. Улаанбаатар хотод 2011, 2019, 2023 онд ирж, төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн. Өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нь BRT-д өндөр хэрэгцээ байгааг харуулж байна. Өргөн зам, зорчигчдын хэрэгцээ зэргийг харгалзан авч үзвэл Улаанбаатар хотод тусгай замын автобус нь нийтийн тээврийн хамгийн оновчтой шийдлийн нэг хэмээн бид үзэж байна” гэв.

Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга угсралтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхэлж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...