Monday, October 12, 2026

ИЗНН-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга эмэгтэй гишүүдийнхээ өмнөөс уучлал хүслээ

Date:

Нийт иргэд, дэмжигчдээсээ УУЧЛАЛ ХҮСЬЕ… Иргэний Зориг Ногоон Намын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ж.Үүрийнтуяа өөрийн нүүр номоороо дамжуулан нийт иргэд, дэмжигчдээсээ уучлал хүсжээ. Тэрбээр, “Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм дэндүү хатуу, дэндүү харгис болж, хүн бүр дор бүрнээ хичээвч тийм ч сайхан амьдарч чадахгүй л явна. Би яах вэ хичээсний шагнал эвтэйхэн амьдраад болоод л байна, гэхдээ амин хувиа бодоод чимээгүй явж үнэхээр чадахгүй юм. Юу хийвэл энэ нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх бол гэж чадах зүйлээ хийгээд л явна.

Улс төр гэдэг улам л бохир, бүдүүлэг, харгис болсоор, ямар ч чин сэтгэл хайр үгүй болж, ийм байхад бид, бидний үр хүүхдүүд яаж сайхан амьдрах билээ. Хэрэгжүүлэх гэж хичээж буй үйл хэрэг, бодлого хөтөлбөр энэ бүгдийг харж, харьцуулж 25 жилийн түүхтэй ИЗНН-ыг сонгон гишүүн болсон юм. ИЗНН-д олон арван салбар бүртээ манлайлагч эрдэмтэн, доктор, улс орноо гэсэн чин сэтгэлтэй, олон мянган гишүүд бий.

Гэвч бодлогогүй, ухамсаргүй үг үйлдэл гаргасан эмэгтэй гишүүдээс болж, сайхан нийгмийг бүтээх гэж сэтгэл зүрхээ зориулан, хичээж зүтгэж яваа гишүүдийн урам зоргийг мохоон, нэр төрийг нь гутааж, итгэл хүлээлгэн дэмжсэн мянган мянган иргэд, дэмжигчдийн итгэлийг алдуулж байгаа үйл явдалууд ар араасаа гарсаар байгаа явдалд эмзэглэж сууна.

Гэхдээ цаг хугацаа үнэн, худлыг харуулах учраас цаашид урам хугаралгүй бодсон төлөвлөсөн ажлуудаа нэр төртэйгөөр хийж, нийгэмдээ олон сайхан эерэг гэрлийг түгээх түүчээ байх болно оо. Хариуцлагагүй үг үйлдэл гаргасан эмэгтэй гишүүдийнхээ өмнөөс нийт ард иргэдээс албан ёсоор УУЧЛАЛ ХҮСЭЖ байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...