Monday, October 12, 2026

Сургууль орчимд зам тээврийн ослыг бууруулах асуудлаар КОЙКА-гийн төлөөлөгчидтэй санал солилцжээ

Date:

НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн осолд хүүхэд өртөх, гэмтэж бэртэх, амиа алдах тохиолдлыг бууруулах чиглэлээр анхаарч холбогдох албаныхантай уулзалт зохион байгуулж буй. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын төлөөлөл Сөүл хотын Их сургуулийн профессор И Сү Бом, эрдэм шинжилгээний профессор Ким Жон Хёнь болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар КОЙКА-гаас санаачлан хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах сургуулийн бүсийн туршилт суурилуулалт болон чадавх бэхжүүлэх PMC төсөл”ийн талаар санал солилцсон байна. Төслийн гол зорилго нь хүүхдийн зам, тээврийн ослыг тэг түвшинд хүргэх зорилготой бөгөөд Монгол Улсад тохирсон сургуулийн бүсийн бодлого, эрх зүйн зохицуулалт, гарын авлага, засвар үйлчилгээний арга хэмжээг тодорхойлж, тогтвортой байдлыг хангахад чиглэж байна. Энэхүү төсөлд нийслэлийн 10 сургуулийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд сургуулийн бүс суурилуулах, улирлын онцлогийг харгалзсан засвар үйлчилгээ, аюулгүй байдлын үзлэгийн төлөвлөгөө боловсруулах, хичээл эхлэх, тарах үед сургуулийн бүсэд тээврийн хөдөлгөөнийг зохицуулах арга хэмжээ боловсруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим аян өрнүүлэх, хүүхэд, эцэг эх, жолооч нарт зориулсан зориулалтын сургалт зохион байгуулах, авто замын орчны онцлогт тохируулан сургуулийн бүсийг ангилах, холбогдох хууль эрх зүйн стандартыг бүрдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Учир нь өнгөрсөн жилийн 10-р сарын байдлаар нийслэлд 728 хүүхэд гэмтэж, бэртсэн дуудлага бүртгэгдсэнээс дийлэнх нь сургууль, гэр хооронд явахдаа, хороолол дотроо авто осолд өртсөн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Ялангуяа сургууль орчимд явганаар зорчих үедээ авто осолд өртсөн тохиолдол багагүй бүртгэгджээ. Тиймээс уг төслийг нийслэлийн авто замын эрсдэл бүхий сургуулиудад хэрэгжүүлснээр хүүхэд зам тээврийн осолд өртөх тоо эрс багасна гэсэн судалгаа хийжээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...