Monday, June 9, 2025

“Том Керамикс” компани дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн шаазан плитаг албан ёсны эрхтэйгээр оруулж иржээ

Date:

ТОП КЕРАМИКС | Эрүүл, аюулгүй хэрэглээ

Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн гол зорилго бол орчин үеийн хэрэгцээг илүү сайн ойлгож, тэдэнд зориулсан орон зайг бүтээх хүслээс эхлэлтэй байдаг. Ажиллах орчин нөхцөл, амьдрахуйн тав тух нь зөвхөн тавилга байхаа больж тухайн байр бүхэлдээ бүтээмж дэмжих орчин, технологи, тав тухыг шаардах болсон.

Шаазан плита нь зүгээр нэг өнгөлгөөний материал биш. Энэ бол дэвшилтэт технологи, тансаг дизайн, бат бөх чанарын төгс нэгдэл юм. Тиймээс интерьерийн шийдэлд төгс тохирох бүтээгдэхүүнийг санал болгох “Том Керамикс” компани нь 2023 оноос эхлэн тавилга болон, интерьерт ашиглах төрөл бүрийн синтеред чулуун хавтан импортлон чулуун хийцлэлийн үйлдвэрлэл явуулж иржээ. Тэгвэл тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнгөрөгч оноос дэлхийд тэргүүлэгч “Gani”, “Hongyu”, “Giana” брэндийн шаазан плитаг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж, хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн онцлог, давуу тал, бусдаас ялгарах үнэ цэнтэй.

Үүнд:

  • Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ. Мөн тасралтгүй үргэлжлэх хээ, байгалийн уран хийцийн төгс илэрхийллийг танд мэдрүүлнэ.
  • Ус, чийгийг үл нэвтрүүлэх бат бөх бүтэцтэй. Эдэлгээний хугацааг уртасгах дэвшилтэт шийдэл.
  • Элэгдэлд тэсвэртэй НАНО гадаргуутай. Тиймээс өнгө гандахгүй бөгөөд гулгахаас сэргийлсэн хамгаалалттай.
  • Байгаль орчинд ээлтэй, эко стандарт. Эрүүл, аюулгүй хэрэглээ.

Мөн “Топ Керамикс” нь хэрэглэгчдэдээ зориулан 700 мкв бүхий плитаны “шөүрүүм”-ийг нээн цаашдаа архитектурын ур ухаан, интерьерийн төгс шийдэлд нийцсэн дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, баталгаатай, дээд зэргийн стандарт бүхий бүтээгдэхүүнийгхүргэхийн төлөө ажиллаж байгаа юм. Гол нь эдгээр бүтээгдэхүүнүүд албан ёсны эрхтэйгээр манай улсын зах зээлд нэвтрэх билээ.

Ирээдүйг хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй. Харин бид хамтдаа түүнийг бүтээж чадна. Дэлхийн хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээр дамжуулан мөрөөдсөн орчноо бий болгоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/TopCeramics.mn хуудаснаас аваарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...