Monday, October 12, 2026

Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” системээр иргэнд хүргэнэ

Date:

Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэх, зөвшөөрөл олголтын шат дамжлагыг багасгах, хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний актыг баталж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Хүсэлт хүлээн авах, хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргахад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системыг ашиглах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг цахим төлбөрийн баримтын системээр шалгах, шийдвэрлэлтийн мэдэгдлийг “И-Монгол” цахим системээр дамжуулан иргэнд хүргэх, Төрийн үйлчилгээний “e-business.mn” системд нэгтгэх арга хэмжээг ирэх тавдугаар сарын 01-ний дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тус системд холбогдох байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ, “И-Монгол” УТҮГ-т даалгалаа.

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлснээр 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар “license.mn”-ээр 76, “e-business.mn”-ээр 43, эрх бүхий байгууллага өөрийн системээр 116 тусгай зөвшөөрөл олгож, зөвшөөрлийн нэгдсэн санд 151746 нэгж зөвшөөрлийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Үлдсэн 73 тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд уламжлалт аргаар буюу цаасаар харилцах байдлаар олгосон хэвээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн мэргэшсэн брокерын эрх олгох сургалт боллоо

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар...

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...