Sunday, May 24, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулжээ

Date:

БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулах бодлого баримталж, биржийн арилжааг тогтмол явуулж байна.

2025 оны нэгдүгээр сард 6 удаагийн арилжаа, хоёрдугаар сард 4 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 31,6 сая ам.долларын үнэлгээ бүхий 352 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалаад байна. Энэ сард эрчим хүчний нүүрс, баяжуулсан коксжих нүүрс арилжихаар төлөвлөсөн. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны эхний хоёр сарын байдлаар 3.3 сая тонн нүүрс борлуулж, 268,4 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. Нийт 4.2 сая тонн нүүрс БНХАУ-д экспортолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...