Sunday, May 24, 2026

Р.Эрдэнэбүрэн “Яндангүй бүс” зарлах санаачилга гаргажээ

Date:

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит шуурхай хуралдааны үеэр Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн гэр хорооллын тодорхой хэсгийг “Яндангүй бүс” болгон зарлах асуудлыг танилцуулсан байна. Өөрөөр хэлбэл 2025 оны өвлөөс эхлээд гал түлүүлэхгүй байх бүсийг тогтоож өгснөөр хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурах боломжтой гэж үзэж буй аж. Түүний энэхүү саналыг Хотын захирагч Х.Нямбаатар бүрэн дэмжиж буйгаа иэлрхийлжээ.

“Яндангүй бүс” тогтоох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр болсон байна. Харин хавар, зуны улиралд энэхүү бүсчлэлд бэлтгэж гэр хороолол даяар “дулаалгын аян” өрнүүлэх юм. Энэ аяны хүрээнд аж ахуйн нэгжүүдийг уриалж, иргэдэд гэр байшингаа дулаалахад нь туслах, зөвлөх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд хэрхэн дулаан алдагдалгүй өвөлжих арга зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.

Мөн Засгийн газрын гишүүдээс хатуу түлшээ хэрэглээнээс халсан өрхүүдэд бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээнд нь үнийн урамшуулал олгох бодлого баримтлах саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Мөн ойрын жилүүдэд шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үргэлжилнэ гэдгийг тус хуралдаанаар ярилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...