Tuesday, July 14, 2026

Дроны үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д Төрийн айлчлал хийх үедээ дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан. Уг ажлын хүрээнд Туркийн “Байкар” компаний дэд захирал М.Килинч тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлыг эхлүүлж байна.

Батлан хамгаалахын сайдын зүгээс нисгэгчгүй нисэх төхөөрөмж-дроныг батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс гадна онцгой байдал, байгалийн гамшиг тохиолдсон үед мэдээлэл цуглуулах, тандалт хийх, гамшигийн цар хүрээ, хохирлыг тогтоох, улсын хил хамгаалалт, улсын онцгой объектуудад эргүүл, хяналт хийх, уул уурхайн салбарт геодези, геофизикийн зураг авалтад ашиглах, байгаль хамгаалах, хортон шавьжтай тэмцэх, газрын зураг, кадастрын үйл ажиллагаанд зэрэг олон төрлөөр ашиглах, хэрэглэх боломжтой байх, ийм төрлийн дрон хамтарч үйлдвэрлэдэг байх чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт өглөө.

“Байкар” компаний хувьд олон зорилгот дрон үйлдвэрлэх талаар маш их туршлагатай, салбартаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд холбогдох судалгаа ТЭЗҮ-г богино хугацаанд хийж дуусгахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...