Tuesday, April 22, 2025

С.Бямбацогт: Турк улсын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэр байгуулна

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д хийсэн төрийн айлчлалын нэгэн чухал үр дүн нь Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан явдал байлаа.

Турк Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрлэл хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд ороод байна. Тус улсын BAYKAR, TUSAS, ASELSAN зэрэг томоохон компаниуд нь улсынхаа батлан хамгаалах салбарын амжилтад гол үүрэг гүйцэтгэж, улс орны батлан хамгаалахын чадавхийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд үлэмж хувь нэмэр оруулж байна. Үүнтэй адил бид ч мөн үргэлж гаднаас авах биш өөрсдөө дотооддоо үйлдвэрлэх цаг ирсэн.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д айлчлал хийх үедээ дрон болон зэвсэг, техник үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай танилцаж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсанаар ДРОН-ы үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэхээр болоод байна. Удахгүй мөн манайд сумны үйлдвэр ашиглалтад орно. Цаашид энэ мэтээр батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахыг чухалчилж байна.

Монгол Улс батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүрээнд Турк улстай байгуулсан хамтын ажиллагааны тухай Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт “Удахгүй манай улсад Турк улсын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэр байгуулагдана. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор галт зэвсэг, сум хэрэгслийг гадаадаас худалдан авах шаардлагагүй болж, эх орондоо үйлдвэрлэдэг болно. Иргэний болон цэргийн зориулалттай сумны үйлдвэрлэл Монголд явагдана. Манай мэргэжилтнүүд сум үйлдвэрлэх чиглэлээр бэлтгэгдсэн” гэж онцлов.

Мөн батлан хамгаалах салбарт дрон үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэв. Гадаад хамаарлыг зогсоох зорилгоор Монгол Улсын Батлан хамгаалах яам 2025 оныг “Эх оронч Монгол” жил болгон зарласан. Түүнчлэн цэргийн алба хаах хүсэлтэй иргэдийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, англи хэлний хичээл, компьютерийн хэрэглээ, жолооны курсийг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...