Monday, October 12, 2026

Агаарын цэргийн зэвсэглэлд H145 D-3 загварын нисдэг тэрэгтэй боллоо

Date:

Монгол Улсын Зэвсэгт хүчин нисдэг тэрэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Эйрбас Хэликоптерс” компанид үйлдвэрлэгдсэн, зорчигч тээврийн зориулалттай ЭЙЧ-145 загварын цоо шинэ нисдэг тэрэгтэй боллоо. Энэ нь Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойдоо барьж буй анхны том бэлэг болж байна.

Энэхүү нисдэг тэрэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай юм. Барууны технологи бүхий Эйч-145 загварын нисдэг тэргийг Агаарын цэргийн зэвсэглэлд нэвтрүүлснээр агаарын хөлгийн техникийн засвар, үйлчилгээ, нисгэгч, нисэхийн инженерүүдийг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг байнга нэмэгдүүлэхэд ач холбогдолтой билээ.

Цаашид шинэ нисдэг тэрэг нэмж аван, агаарын тээврийн чадавхаа нэмэгдүүлэх, одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээ их засварт оруулан ашиглалтын хугацааг нь сунгах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм байна. Мөн Агаарын цэргийг хөгжүүлж, , алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийхээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, цалингийн шатлал, цэргийн цолны зэрэглэлийг ахиулах, нислэгийн цагийн хөлсний үнэлгээг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна гэдгээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...