Sunday, June 15, 2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны  хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан  төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын Засгийн газарт баяр хүргэлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм. 

Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.  Мөн талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...