Sunday, June 15, 2025

Мария Паула Мухика Камирес: Монгол Улсад хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгаа хийж байна

Date:

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай өнөөдөр  /2025.02.12/  уулзжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камирес, Монгол Улсад хиймэл оюун ухааны бэлэн байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх суурь судалгааг хийж байна. Бид эхний ээлжинд төрийн албан хаагчдаас судалгааг авсан бөгөөд цаашид хувийн хэвшлийнхэн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачид, эрдэмтэд, оюутнуудаас дээрх судалгааг авахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ. Маргааш болох “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг олон нийтээр хэлэлцүүлэх арга хэмжээнд чиглүүлэгчээр оролцож, эхний судалгааны дүнгээ танилцуулна.

Түүнчлэн  Монгол Улсад хиймэл оюун ухааныг хөгжүүлэх эрх зүйн нөхцөл харьцангуй сайн бүрдсэн, интернет харилцаа сайн байгаа боловч чанарт анхаарах асуудал байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилан хийж буй  энэхүү судалгааг хөгжиж буй хэд хэдэн орнуудад хийж, харьцуулан судлан дүгнэлт гаргахаар ажиллаж байна гэв.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас интернэтийн хурд, чанарыг сайжруулж байж хиймэл оюун ухааныг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Төрийн байгууллагуудын мэдээлэл ил тод байх, харилцан мэдээллээ солилцохын тулд хувь хүний мэдээллийг ил гаргахгүйгээр ажиллах боломжтой юм. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хурдан шуурхай, чирэгдэлгүй үзүүлдэг болоход хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийж буй энэхүү судалгаанд ихээхэн ач холбогдол өгч буйгаа онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...