Sunday, June 15, 2025

“Эрдэнэс Тавантолгой” ХК 25.1 тонн нүүрс биржээр борлуулав

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 118 Биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.84 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.1 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжааллаа. Үүнээс 8.6 сая тонн хатуу коксжих нүүрс, 12.0 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 4.4 сая тонн нь эрчим хүчний нүүрс, 51.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан байна.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолоор нүүрсийг зөвхөн хил нөхцөлөөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж байгаа бөгөөд 2025 оны 01 сарын байдлаар 3 удаагийн Биржийн арилжаагаар 5.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 51.2 мянган тонн нүүрсийг биржээр борлуулсан. Үүнээс 4.6 сая ам.долларын үнэлгээтэй 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 624.0 мянган ам.долларын үнэлгээтэй 12.8 мянган тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс борлуулаад байна.

Өнөөдрийн байдлаар нийт 2.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 16.9 сая тонн биржийн нүүрс хүргэж өгөөд байгааг нүүрсний төрлөөр нь задлан харуулбал 1.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй 6.9 сая тонн хатуу коксжих нүүрс, 757.0 сая ам.долларын үнэлгээтэй 7.2 сая тонн 1/3 коксжих нүүрс, 165 сая ам.долларын үнэлгээтэй 2.8 сая тонн эрчим хүчний нүүрс, 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс тус тус хүргэж өгөөд байна.

Компани өнгөрсөн 11 жилийн хугацаанд 212.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлуулсантай харьцуулахад 2 жилийн хугацаанд 12.0 сая тонн 1/3 коксжих нүүрс борлуулсан байгаа нь түүхэн амжилт юм. Тавантолгойн бүлэг ордын нөөцийн дийлэнх хэсгийг 1/3 коксжих нүүрс бүрдүүлдэг бөгөөд ордын нөөцийг жигд ашигласнаар бүтээмж нэмэгдэж, ордын насжилт уртсах ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...