Sunday, May 24, 2026

Сэтгэц, аддиктологийн эмч нар сургалтад хамрагдлаа

Date:

“Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам, Аддикотологийн төвтэй хамтран Аддиктологийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах замаар салбарын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор архинд донтох эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний үндсэн зарчим, эмийн болон эмийн бус эмчилгээ , сэтгэл заслын 12 алхамт хөтөлбөр чадавхжуулах сургалтыг 2024 оны 10-р сарын 28-аас 11-р сарын 1-ний хооронд зохион байгууллаа.

Сургалтыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл монгол хүн” төсөл хариуцсан ажлын албаны дарга, анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг “Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах нь” сэдвээр мэдээлэл, Аддиктологийн тусламж үйлчилгээний эмчилгээний үндсэн зарчим сэдвээр анагаах ухааны доктор, профессор Н.Дэмидмаа, Аддиктологийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар төвийн дарга анагаах ухааны магистр, клиникийн профессор Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.

Сургалтад Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн сэтгэц, аддиктологийн эмч, мэргэжилтнүүд / сэтгэцийн эмч, аддиктологийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан / нар хамрагджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...