Sunday, May 24, 2026

Их аварга Хакүхо М.Даваажаргал Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэв

Date:

“Туушин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Дүгэрсүрэнгийн санаачлагаар их аварга Хакухо М.Даваажаргалаас Nissan Elgrand E50 маркын эмнэлэгийн тусгай тоноглолтой автомашиныг өчигдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Эрүүл мэндийн төвд бэлэглэлээ. 

Тусламжийн автомашин гардуулах ёслолд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, чөлөөт бөхийн  дасгалжуулагч  Ч.Дамдиншарав, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нар оролцож Шарга сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Ундрал, жолооч Х.Төгсбат нарт автомашиныг хүлээлгэн өгөв. 

Ийнхүү алс хязгаар нутгийн хүн зонд эмнэлгийн шуурхай тусламж хүргэх,  эрүүл мэндийн үйлст хувь нэмрээ оруулах сайхан үйл хийсэн Дархан аварга Ж.Мөнхбатын хүү, мэргэжлийн сумо бөхийн Их аварга М.Даваажаргалд нутгийн олны зүгээс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...