Wednesday, July 15, 2026

Чингис хот-Норовлин чиглэлийн 68,6 км авто зам ашиглалтад орлоо

Date:

Чингис хот- Норовлин сум чиглэлийн хучилттай авто зам үргэлжлэл, Багц-1 буюу 68,6 километрын үлдэгдэл 16,8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээжээ.

Тус замын далан суурийн өргөн 11 м, асфальт бетон хучилтын өргөн 8 м, зорчих хэсгийн өргөн 7м урттай.

Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40мм, өнгө асфальт бетон 30мм, хөвөөний өргөн 1,5м аж. Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2ш, 15 у/м дам нуруутай гүүр 1ш баригджээ.

Замын бариога угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК зохиосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...