Sunday, May 24, 2026

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарна

Date:

УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж ажиллахаар болжээ.

Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, нөхөн төлбөрийг нь барагдуулахтай холбогдуулж,  тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоор удирдуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэгт Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас тус бүр төлөөлөл орж ажиллаж буй аж. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдагчаар татсан байсан ч прокуророос тогтоолыг хүчингүй болгосон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...