Sunday, May 24, 2026

Дэлхийн зүрхний өдрөөр Засгийн газруудад хандан уриалга гаргажээ

Date:

Жил бүрийн есдүгээр сарын 29-нд “Дэлхийн зүрхний өдөр” тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү санаачилга нь зүрхний өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих зорилготой аж. Зүрхний өвчин нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр 20 сая хүн зүрхний өвчнөөр өөд болдог байна. Тиймээс энэ өдрийг тэмдэглэснээр зүрхний эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах чухал ач холбогдолтой юм. 2023 онд энэ өдрийг “Зүрхээ ашигла, зүрхийг мэд” уриан дор тэмдэглэжээ.

Энэ жилийн хувьд хүн төрөлхтний амь насанд аюул занал учруулж буй №1 шалтгаан болсон зүрхний өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар дэлхийн бүх улс орны Засгийн газруудыг нарийвчилсан төлөвлөгөө гаргахыг уриалсан байна.

Зохисгүй хооллолт нь зүрх судасны өвчин үүсгэх гол шалтгааны нэг гэдгийг шинжлэх ухааны судалгаа харуулж байна. Давс, өөх тос, элсэн чихэр, холестерин ихтэй хоол идэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг, харин зохистой хооллолт нь шаардлагатай шим тэжээлээр хангаж, зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг байна. Ерөнхийдөө, давс ихтэй хоолны дэглэм нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Өөх тос ихтэй хоолны дэглэм нь холестерины хэмжээг нэмэгдүүлж, улмаар судасны хатуурал үүсэхэд хүргэдэг. Элсэн чихэр ихтэй хоолны дэглэм нь цусан дахь сахарын хэлбэлзлийг үүсгэж, чихрийн шижин өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...