Sunday, October 11, 2026

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ

Date:

Өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд дараах гурван байршилд зам засварлана. Тодруулбал,

  • Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны 22:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. 
    • Хойд эгнээг есдүгээр сарын 26-ны 22:00 цагт хааж, 28-ны 06:00 цагт нээнэ.
  • Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг хаан, засварлана.
    • Авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-ны 23:00 цагт хааж, 29-ний 06:00 цагт нээнэ. 
  • “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ.
    • Урд эгнээг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. 

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...