Sunday, October 11, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дараагийн башёд эргэн ирнэ

Date:

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ их аваргын шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Тэрбээр бэртлийн улмаас есдүгээр сарын башёг өнжсөн ч бие нь сайжирч байгаа бөгөөд аравдугаар сарын 1-нээс эхлэх намрын аялан тоглолтод оролцох бодолтой байгаа аж. Энэ нь Тэрүнофүжи ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнд зодоглоно гэсэн үг.

Энэ тухай Ёкозүнагийн зөвлөлдөх хорооноос өчигдөр /9-р сарын 23-нд/ Токио хотноо ээлжит хуралдаанаа хийсний дараа мэдэгджээ. Тус хорооны дарга Масаюки Ямаучи тайлбарлахдаа “Тэрүнофүжи бэлтгэлээ үргэлжлүүлж, бие бялдар, эрүүл мэндээ сайжруулж, дараа дараагийн тэмцээнийг тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Энэ нь ёкозүнагийн хувьд тэр урам зоригтойгоор дэвжээндээ хурдан эргэн ирэх хариуцлагаа ухамсарлаж байгааг харуулж байна гэж бодож байна. Тиймээс бид Тэрүнофүжиг үргэлжлүүлэн харж, хүлээх болно” гэжээ.

Гэрэл зураг: ©Nikkan Sports (2024 оны 7-р сард авсан гэрэл зураг)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...