Thursday, July 16, 2026

Инженерүүддээ итгэл хүлээлгэж, Их хуралд илгээе

Date:

Ярьдаг ам биш сэтгэдэг тархи, бүтээдэг гар парламентад хэрэгтэй

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнуудад инженерүүд хамгийн нэр хүндтэй. Тэр хэрээрээ өндөр үнэлэгддэг. Монголд харин эсрэгээрээ. Бидний хөгждөггүйн нэг шалтгаан энэ. Улс орны хөгжлийн шийдэл, гарцыг инженерүүд биш улстөрчид, хуульчид, бүр бөхчүүд, дуучид тодорхойлно гэдэг бол шуудхан хэлэхэд эмгэнэл. Одоо тэгвэл инженерүүдэд итгэж, тэдэнд хөгжлийн түлхүүр, асуудлын шийдлийг нь атгуулъя. Энэ чиг хандлага руу дэлхийн улс орнууд явж байна.

Технологийн эринд хөгжлөөрөө цойлж байгаа улс орнуудын удирдлага, толгойд хэн байна вэ? гээд харахад салбар салбарын технократууд нь байгааг харж болно. Технократууд бол асуудлыг шийдэхдээ технологийг суурь болгон харж, технологиор шийдэхийг зорьдог хүмүүс юм. Ийм хүмүүс л улс орны хөгжлийн жолоон дээр олноор гарч ирэх ёстой. Улс орноо хөгжүүлье гэвэл уул уурхай биш технологийн уурхайгаа л ухах хэрэгтэй.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд намуудын жагсаалтад ч, тойргуудад ч инженерүүд цөөнгүй нэр дэвшиж байгаа нь олзуурхууштай. Ардын нам жагсаалтынхаа эхэнд инженерүүдийг оруулж ирсэн. Ардчилсан нам 20-иод инженер тойрогт нэр дэвшүүлсэн.  Тэд уран цэцэн илтгэж, худлаа амалж, популизм хийж чадахгүй. Гэхдээ тэдний зүрх, тархинд хөгжлийн хөдөлгүүр болсон үй түмэн санаанууд, шийдэл, гарц бий. Технологийн эрин зууны иргэд бид инженерүүддээ, технократууддаа итгээд, ирээдүй өөд итгэл төгс харцгаая л даа. Улс төржиж, хэрэлдэж, талцаж, цэцэрхэж, хийрхэж ханалаа. Ярьдаг ам биш сэтгэдэг тархи, бүтээдэг гар парламентад хэрэгтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...