Saturday, October 10, 2026

Буриад дээлийг өвлөн уламжлагч Бүчид

Date:

Буриад зон олны эрт үеэс хэрэглэж ирсэн хувцас, тухайлбал малгай, дээл, гутал хэдэн зууны өмнөх хийц загвараараа уламжлагдсаар эдүгээ үетэй золгожээ. Буриад хувцасны загвар хийц тодорхой утга санааг илэрхийлдэг бөгөөд дээлийн энгэрийн гурвалсан хослол /сагаалса, лэбшээhэн, тэбхэ/ бэлгэдлийн чанартай утга санааг илэрхийлдэг. БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйрын оёдолчин, буриад дээлийн өвлөн уламжлагч Бүчидтэй “Дайдын дуран” нэвтрүүлгийнхэн уулзаж ярилцжээ.

Тэрбээр буриад дээлийг өвлөн уламжилж, эртний хэв загвараар нь урладаг, удам залгасан оёдолчин аж. ОХУ-ын Буриадад амьдарч уран бүтээлээ туурвидаг БНХАУ-ын Шинхээн нутгаас гаралтай алдарт дуучин Бадамханд Аюушева тэргүүтэй олон алдартан түүгээр буриад дээлээ оёулдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...