Thursday, July 16, 2026

А.Гутерриш Катарын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьжээ

Date:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Катарын Ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд Мохаммедтай энэ сарын 11-ний өдөр утсаар ярьжээ. Хоёр тал голцуу Палестин, Израилийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцжээ.

Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод явуулж буй Израилийн цэргийн ажиллагаа нь ноцтой үр дагавар авчрах тул цэргийн ажиллагаагаа эрхбиш нэн даруй зогсоох ёстой гэдэгт хоёр тал санал нэгджээ. Хоёр тал бас мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоох, баривчлагдсан хүмүүсийг суллах болон Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг үргэлжлүүлэх зэрэг асуудлаар зөвшилцсөн байна.

Палестин-Израилийн мөргөлдөгч хоёр тал гал зогсоох хэлэлцээр байгуулах болон баривчлагдсан хүмүүсийг суллах зэрэг Катарын дипломат хүчин чармайлтыг сайшааж буйгаа Гутерриш илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...