Saturday, October 10, 2026

“20 минутын хот” бодлогыг баталжээ

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “20 минутын хот” бодлогыг хэлэлцэж баталжээ. “20 минутын хот” нь нийслэлийн Бага тойрууд төвлөрсөн эрх мэдлийг хороодод шилжүүлж, 20 минутын дотор төрийн үйлчилгээг иргэд оршин суугаа газартаа авах боломж бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Улаанбаатарыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд буй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёр, гуравдугаар сард нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж, Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа танилцуулсан. Энэ үеэр тэрбээр “Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй” хэмээн мэдэгдэж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...