Thursday, July 16, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгожээ

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулж буй талаар мэдэгдсэн. Засгийн газрын тогтоолын дагуу “С” төрлийн зорчих зөвшөөрөл олгогч аж ахуйн нэгжийн хувьд дээрх мэдээлэлд албан ёсны хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын дагуу ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн Гашуунсухайт хилийн боомтоор (улирал тутам 4,680 ширхэг), 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Ханги хилийн боомтоор (улирал тутам 500 ширхэг) улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг хуваарилан олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 2022 оны 10 дугаар сараас Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгон ажиллаж байна. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ямар аж ахуйн нэгж, хэдэн “С” төрлийн зорчих зөвшөөрөл авсан, ямар шалгуур хангасан, шалгуур хангаагүй тээврийн хэрэгслийн жагсаалт зэрэг бүх мэдээллийг компанийн цахим хуудас /ett.mn/-д нээлттэй, ил тод байршуулсан.

Мэдээлэл нээлттэй болсноор компанийн ашиг орлого нэмэгдсэн, авлига, хээл хахуулийн асуудлыг таслан зогсоосон. Иймд “С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамааралгүй, үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Туваан, Л.Оюун-Эрдэнэ нар хаврын чуулганыг таслалтаараа тэргүүлжээ

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн...