Saturday, October 10, 2026

Монгол Хятадын эдийн засгийн хэлэлцүүлэг болов

Date:

Энэ сарын эхээр болж өнгөрсөн Хятадын “хоёр хурал”-ын дараа Монгол Улсад зохион байгуулсан “Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа, Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөв” сэдэвт хэлэлцүүлгээр ихээхэн сонирхолтой асуудлууд яригдлаа.

Хятад судлаач нар болон эдийн засгийн тоймч, олон улс судлаачдын энэхүү арга хэмжээнд олон улс судлаач, профессор Д.Баярхүү, хятад судлаач, доктор Х.Баатархүү, судлаач, тоймч Р.Нямдаваа, “Цайны зам хөгжил сан” олон улсын ТББ-ын тэргүүн Ц.Шүрэнчимэг нар оролцож, “Хоёр хурал”-д БНХАУ-ын ерөнхий сайдын тавьсан Хятадын засгийн газрын 2023 оны ажлын тайланд шинжилгээ хийж, Хятадын эдийн засгийн хөгжил, Монгол, Хятад хоёр орны эдийн засгийн харилцаа, “Бүс ба зам”, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор зэрэг сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Судлаач Х.Баатархүү хэлэхдээ, “Энэ оны хоёр чуулганаар яригдаж буй нэг чухал зүйл бол “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин” юм. Таван үгэнд багтаан оноосон энэ шинэ үг цаашид Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, мөн Хятадын эдийн засгийн шинэ хөгжлийг тодорхойлох байх” гэв. Харин Д.Баярхүү судлаач, “Энэ жил Монгол, Хятад хоёр орны хувьд хоёр том ойг тэмдэглэх гэж байна. Нэг нь дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, нөгөө нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой юм. Хоёр орны харилцааны явцад бий болсон хамтын ажиллагааны бэлээхэн таатай хөрс байгаа. Энэ хөрсөн дээр л Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, банк, санхүү, иргэд хоорондын харилцаа, хил орчмын боомтын харилцаа цааш хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр бид улс төрийн харилцааны энэ сайхан хөрс суурийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь Монгол Улсын хараахан төрөлжөөгүй, уул уурхайд тулгуурласан эдийн засаг юм. Бид дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хиллэн оршиж байгаа. Энэ боломжийг ашиглахын тулд манай засгийн газар, бизнес эрхлэгчид, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог яам агентлагууд бүгд хичээх ёстой” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...