Thursday, July 16, 2026

Газын зурваст гал зогсоох тогтоолд АНУ хориг тавив

Date:

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт Нью-Йорк хотноо дахин хуралдаж, Арабын улсуудын нэрийн өмнөөс Алжираас дэвшүүлсэн “Газын зурваст гал зогсоох тухай” тогтоолд АНУ хориг тавьжээ. Харин Их Британи түдгэлзсэнээр зөвлөлийн хуралд оролцсон 15 орны 13 нь дэмжсэн байна. АНУ-ын хоригоос болж Алжирын дэвшүүлсэн тогтоолын төсөл батлагдаагүйд олон орон харамсаж буйгаа илэрхийлжээ.

НҮБ-д суугаа Палестины байнгын төлөөлөгч Мансур, тогтоолын төсөлд АНУ хориг тавьсан нь Израильд буруу дохио өгч байна. Өөрөөр хэлбэл Израиль хариуцлага хүлээхгүйгээр аллагаа үргэлжлүүлж болно гэсэн үг. Олон улсын хамтын нийгэмлэг гал зогсоохыг уриалж байгаа ч ганцхан улсын эсрэг саналаас төсөл батлагдахгүй байгаад сэтгэл дундуур байна гэжээ.

Палестин, Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст явуулж буй Израилийн цэргийн ажиллагаанд 30 мянган хүн амь үрэгдсэн. Газын зурваст гал зогсоохыг олон улс уриалсаар байгаа боловч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх тогтоолын төсөл ийнхүү АНУ эсрэг санал өгснөөр унажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...