Monday, May 25, 2026

“Чингис хаан” олон улсын нисэх буудал “Дөрвөн од”-оор үнэлэгдлээ

Date:

Монгол Улсын иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээ авлаа.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-5 оноогоор үнэлгээ хийдэг байна.

Энэхүү “4 од” зэрэглэлийг хангаснаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал Франкфурт, Сидней, Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдлээ.

Тус нисэх буудлын хамт олон Монгол Улсын Засгийн газар, агаарын тээвэрлэгч компаниуд, төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаагаа улам бататгаж, зорчигч, үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...