Friday, July 17, 2026

‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгоно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авах юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг. Ингэж тооцвол 2022 оны 1,072 хувьцааны ногдол ашиг нь татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд нь орно. Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ. 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...