Friday, July 17, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 дэх түрүүгээ авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын хацү башё өнөөдөр өндөрлөлөө. Сүүлийн өдөр их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Котоновака нар 13 даваа, хоёр унаатай тэнцэж, нэмэлт барилдаанаар их аварга Тэрүнофүжи өрсөлдөгчөө өвдөг шороодуулан ес дэх удаагаа Японы эзэн хааны цомыг гардлаа. Тэрбээр өнгөрсөн 2023 оны зургаан башёгийн нэгд нь л барилдан түрүүлсэн бөгөөд бусад башёд гэмтлийн улмаас өнжсөн юм. Сүүлийн гурван башёг өнжсөн учир сүмогийн холбооноос ч түүнийг барилдах ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ хүлээлт, шаардлагыг их аварга хүлээн авч энэ оны эхний башёд ийнхүү амжилттай сайн барилдлаа. Тэрүнофүжи их аварга одоо дахиад нэг түрүү авахад л Японы мэргэжлийн сүмогийн дай ёкозүна нарын эгнээнд нэрээ бичүүлнэ.

Хацү башёгийн сүүлийн өдөр Тэрүнофүжид өвдөг шороодсон озэки Киришима Б.Лхагвасүрэн 11 даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлэв. Озэки Хоошорюү 14 дэх өдөр гэмтлийн улмаас башёг орхив. Тэрбээр 10 даваа, дөрвөн унаатай байв. Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваа, 7 унаатайгаар башёг өндөрлүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...