Friday, July 17, 2026

Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдрийн онцлох бөх болов

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн хацү башёгийн найм дахь өдрийн барилдаанд Монголын сүмочид ээлжит даваагаа авлаа. Өнөөдрийн онцлох барилдаан маэгаширагийн зүүн жигүүрийн 10 дахь бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, маэгаширагийн зүүн жигүүрийн долоо дахь бөх, тэмцээнийг ганц ч унаагүйгээр тэргүүлж явсан экс озэки Асанояма нарын дунд боллоо. Тамаваши Б.Мөнх-Оргил учраагаа өвдөг шороодуулснаар таван даваа, гурван унаатай болов. Асаноямо өвдөг шороодсон ч долоон даваа, нэг унаатай сэкивакэ Котоновако, Оношо, Оносато нарын хамт тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр маэгашира Рюдэнийг давж зургаан даваа, хоёр унаатай болов. Мөн озэки Хоошорюү С.Бямбасүрэн маэгашира Хокүтофүжиг давж зургаан даваа, хоёр унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр маэгашира Тобизарүд өвдөг шороодож, зургаан даваа, хоёр унаатай болжээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил башёг тэргүүлж явсан Асаноямаг өвдөг шороодуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...