Friday, July 17, 2026

Их мастер Т.Мөнхзул түүхэн амжилт тогтоожээ

Date:

Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ баг, “Каисса” клубийн шатарчин, Их мастер Т.Мөнхзул түргэн буюу блиц төрөлд шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. 

Тэрбээр тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй хамт манлайлан оролцож ,Монголын шатрын түүхэнд алтан үсгээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт боллоо хэмээн Монголын шатрын холбоо мэдэгджээ.

Арван долоон өрөг тоглохдоо дэлхийн аварга дөрвөн шатарчинтай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт арван хоёр эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт болсон байна.  

Эрэгтэй шатарчдын хувьд энэ жил эх орноо төлөөлөн Их мастер С.Билгүүн, ФМ М.Амилал, ФМ С.Чингүүн нар блиц болон рапид төрөлд оролцож, дэлхийн дэвжээнд Магнус Карлсен тэргүүтэй шатарчидтай өрсөлдөж, ур ухаанаа амжилттай сорьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...