Friday, July 17, 2026

Ирэх оны эхний башёг монгол сүмочид тэргүүлэн барилдана

Date:

Японы мэргэжлийн сүмогийн ирэх 2024 оны нэгдүгээр сарын тэмцээн хацү башёгийн оноолт буюу банцүкэ өнөөдөр гарчээ.

Ирэх оны эхний башёг эдүгээ барилдаж буй цорын ганц их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ магнайлан барилдахаар эрэмбэлэгджээ. Түүний араас зүүн жигүүрийн тэргүүн озэки Киришима Б.Лхагвасүрэн, баруун жигүүрийн тэргүүн озэки Хоошорюү С.Бямбасүрэн нар эрэмбэлэгджээ. Хокүсэйхо А.Даваанинж маэгаширагийн зүүн жигүүрийн наймд, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн 10-т тус тус эрэмбэлэгдсэн байна.

Жюүрёо зиндааны баруун жигүүрийн Миторюү Б.Төрболд тэргүүлэн барилдах бол Тамашохо Э.Энхманлай зүүн жигүүрийн дөрөв, Чиёошомо Г.Мөнхсайхан зүүн жигүүрийн тав, Ошома П.Дэлгэрбаяр баруун жигүүрийн тав, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүүрийн есөөс тус тус босож барилдахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...