Friday, July 17, 2026

УБТЗ ХНН: Энэ онд Замын-Үүдийн боомтоор 15 сая тонн ачаа тээвэрлэсэн

Date:

2023 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн дүнтэй байна.

2023 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 28.2 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь хамгийн их ачаа тээж түүхэн амжилт тогтоосон 2021 оны мөн үетэй харьцуулахад 1.8 сая тонноор илүү байна.

Энэ нь УБТЗ-ын зүгээс Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн гэв. 

Түүнчлэн тус боомтын төмөр замаар энэ онд 15 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилт болох боомтын сэргэлтийг бодит ажил хэрэг болгоход анхааран ажиллаж байгааг харуулж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...